Япон ханз хялбар сурах нь I

21.99

Хямармаар, хүнд хэцүү 29 зурлагатай

“хямрал, гутрал” гэсэн ханзыг хэрхэн

хялбар ойлгож сурч болохыг хавтаснаас харна уу.

Та энэ ханзыг ойлгож, мартахааргүй тогтоож чадаж байгаа бол бусад нь хялбархан гэсэн үг. Хавтасны зургийг томруулан хараарай. Мөн доорх тайлбараас илүү дэлгэрэнгүй сонирхолтой гэсгийг үзнэ үү.

Хүргэлт үнэгүй.

Category:

Танилцуулга

  • Япон хэл сурагсдын толгойны өвчин нь ханз байдаг. Япон өгүүлбэрийн бүтэц нь монгол хэлнийхтэй адил учир их дөхөмтэй. Гэтэл ханзтай тулгармагц бүх ахиц зогсож маш удааширдаг.

Эртхэн япон хэлний сургуулиа дуусгаад, шалгалтаа амжилттай давж, ажлаа болон бизнесээ эхэлмээр байна уу?

Олон жил япон хэл сурсан үр дүнгээ найз нартаа, гэрийнхэндээ, ажлынхандаа харуулмаар байна уу?

Ханз нь олон зурааснаас бүрдсэн дүрс бөгөөд юун зурааснууд яаж утга, санаа бүрдүүлж байгааг ойлгох нь чухал.

Ингэснээр та муйхраар, хар хүчээр ханзыг цээжлэх гэж оролдох биш, харин ойлгож, хялбар сурч, тогтоох болно.

Тэгвэл хэт олон зурлагатай буюу 29 зурлагатай нэгэн ханзыг яаж сурч болохыг номын хавтсан дээр харууллаа. Үүнийг тайлбарлавал:  

Энэ ханз нь 

  • мод
  • лааз
  • мод
  • таг +  
  • гурван үс
  • анхилам дарс

гэсэн  энгийн хэсгүүдээс бүтэж байгааг та харж байгаа байх.

Эдгээр нь нийлээд:

Мод +лааз +мод +таг +анхилам дарс 鬯 +гурван үс = хоёр модны дунд, лааз хөглөрүүлээд, траншейний таг доор, анхилам дарс буюу найрка дарсаа уун, гурван үсээ зулгаан суух нь хямрал, гутрал гэсэн утгатай ханз болно.

Дашрамд дээрх анхилам дарс 鬯 гэсэн дүрсийг нь тайлбарлачихъя:  будаа 米-г задгай сав 凵 дотор хийж, сууж байгаа хүн 匕. Будааг удтал дотор нь дарахад дарс болж үнэр нь ханхална. Зарим тайлбараар доод хэсэг нь галын дүрс ч гэдэг. Хятад, Японд будаагаар архи дарс нэрдэг.

鬯 нь дангаараа байх үедээ тахилын үед хэрэглэдэг анхилам дарс, бурзайх  гэсэн үүсэлтэй.

Хэрэв энэ тайлбар, ийм хэцүү ханз танд ойлгомжтой байгаа бол үлдсэн нь амархан.

Энэ номын фэйсбүүк хуудсаас дэлгэрэнгүй харж, коммэнт дээр утсаа өгч захиалж, УБ хот дотор үнэгүй хүргүүлж ч болно.

 

Өөр зарим ханзаар жишээ авъя: 

1 минут зарцуулаад та туршаад үз: дүгэргий хэлбэртэй нарны дүрс яваандаа НАР, ӨДӨР 日 гэсэн дөрвөлжин хэлбэртэй ханз үүсгэжээ. Нарны доор зураас нэмбэл нар газрын гадаргаас дээш цухуйх буюу ҮҮР ЦАЙХ 旦 гэсэн утгатай ханз болно. Харин нарны хажууд саваа зураас тавихад саваа таяг тулсан, өтөлсөн өдрүүд буюу УРЬДЫН, ХУУЧНЫ 旧 гэсэн ханз болно. Ингээд

日, 旦, 旧

гэсэн 3 ханз  яаж үүсэж байгаа логик нь харагдана.


Тэгвэл…

байлдааны усан онгоц гэсэн энэ ханзыг яаж ойлгох вэ. Ийм сарвайсан зураасуудыг байлдааны усан онгоц гэж хүн яасан гэж тархиа уран байж цээжлэх, ямар албатай гэж аргаа барж суух ёстой юм бэ? Учрыг нь ойлговол харин байдал өөр болно. Тэгвэл задаргаа нь ийм:

Зүүн талд нь завь

гэсэн дүрс байгаа юм. Завийг дээрээс нь харуулсан дүрс. Хөндлөн 2 зураас нь 2 тийш унжсан сэлүүр.

Баруун талд нь Монгол, харанхуй

гэсэн дүрс байна. Энэ нь өвсөн дунд таган доорх урхинд унасан гахай гэсэн дүрс.

Дээрх 2 дүрс нийлээд  завь 舟 +Монгол, харанхуй 蒙 = монгол завь бол байлдааны усан онгоц гэж тогтоож болно. Хятадын түүхэнд байгаагүй том хэмжээний усан флотыг Хувилай хаан байгуулаад Япон руу дайру байлаа. Тэгэхээр магадгүй тэр үед үүссэн ханз байж болох. Нөгөө талаар харанхуй бараан өнгийн завь бол байлдааны онгоц гэж ч болно. Гэхдээ эхнийх нь түүхийн хувьд илүү үнэн байх. 

Энэ номын фэйсбүүк хуудсаас дэлгэрэнгүй харж, коммэнт дээр утсаа өгч захиалж, УБ хот дотор үнэгүй хүргүүлж ч болно:

https://www.facebook.com/yapon.hanz.hyalbar.surah/

Энэ ном 8 бүлэгтэй. Гол бүлэг болох Ханзны тайлбар нь 72 дэд бүлэгтэй.

Арын хэсэгт зурлагаар, дуудлагаар, монгол утгаар хайх жагсаалт, хавсралт бүлгүүд орсон.

Өргөн хэрэглээний ханзууд орсон. 

  • жоёо 2136 ханз
  • JLPT шалгалтын N5-N1 бүх 2220 ханз ( JLPT аль түвшнийх гэдэг нь ханз бүрийн хажууд тэмдэглэгдсэн)
  • Нийт ханзны тоо 2701
  • 684 хуудас

Энэ номын нэг давуу тал нь монгол утгаар ханзыг хайх жагсаалт юм. Ингэж хайхад төстэй утгатай олон ханзуудыг харах, ялгах боломжтой болно.  Япон ханз-монгол толь гэсэн байдлаар, монгол-япон ханз толь гэсэн байдлаар ч хэрэглэж болох нь энэ номын нэг онцлог.

Мөн өөр аль ч номд байдаггүй цаг тооны ханзууд гэсэн нэгэн бяцхан бүлэг эцэст нь багтсан. Эдгээр нь ихээхэн будилаан тарьж олон утга үүсгэдэг хэсэг ханз. Зүг чиг, бас өдрийн хэдэн цаг, ямар жил зэргийг заадаг, яагаад ийм олон утгатай байдаг юм бол гэж үнэхээр төөрөлдмөөр ханзууд юм.

Хэт нүсэр байхгүйн тулд цүнхэнд авч явахад амар А5 хэмжээтэй хэвлэгдсэн.

Япон ханз нь хятадын уламжлалт ханз учир хятад хэл сурагсдад ч хэрэгтэй. Уламжлалт ханз Хонгконг, Тайваньд хэрэглэгддэг.

Хүргэлт:

Хүргэлт хотын төв хэсэгт үнэгүй.

Хотын зах хэсэгт буюу Нисэх, Яармаг, долоон буудлаас хойш хэсэг, Богд уул, Толгойт, Шар хад гэх мэт хэсэгт номыг захиалагч нь хүргэгчид 3000 төг нэмж төлнө.

Захиалсан ном УБ дотор 1-2 хоног дотор хүргэгдэнэ

ханзны үүсэл, ханз сурах, ханз цээжлэх, hanz tseejleh, hanz surah

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Япон ханз хялбар сурах нь I”

Your email address will not be published. Required fields are marked *