Ханзыг хиаруул N4 өргөн хэрэглээний 200 ханз (япон хэлний сурах бичиг)
₮7.00
Хэрхэн ханз цээжлэх ба сурах аргаа олох вэ? Яавал тогтоох вэ гэж үү? Багшгүйгээр япон хэл бие даан сурах, ханзыг хялбар аргаар суръя гэвэл энэ номыг үзээрэй. Таны ханз цээжлэх сурах явцыг маш амархан болгоно.
Танилцуулга
Ханз цээжлэх сурах аргаа олохгүй байна уу? Япон хэлийг анхлан болон бие даан сурагсдад зориулан япон хэлний хамгийн өргөн хэрэглэгддэг (N5 түвшний) 200 гаруй ханзыг та сурсан бол дараагийн 200 (N4 түвшний) ханзыг энэ номд багтаасан.
• ойлгож цээжлэхэд амархан зураг,
• тогтооход хялбар түлхүүр үсгийн системчилсэн задаргаатай,
• үсгийг бичих зурлагын дараалал,
• гарвалзүйн тайлбар, дуудлага
• ханзны жишээтэйгээр нэгтгэсэн ХАНЗЫГ ХИАРУУЛ N4 түвшний ном.
Энэ номын ялгарах онцлог:
Япон хэлний түвшин тогтоох N4 түвшний шалгалтанд 100 эсвэл 120 ханз цээжлэхэд хангалттай гэж зарим нь заадаг. Гэхдээ тухайн ханз үсэг орсон хийлэмж буюу давхар ханзтай жишээ үгүүд дотор N4, N3 гэх мэт түвшний ханз ирсэн байдаг. Иймд энэ номд 200 илүү ханз багтаасан. Одоогоор N4 түвшний 200 ханзыг ингэж хялбар, зурагтай тайлбарласан ном монгол хэл дээр байхгүй.
Зарим нийлэмж ханзны тайлбар: хоёр гурван ханзнаас бүрдсэн нийлэмж ханзны утга яаж үүсэж байгааг тайлбарласан. Жишээлбэл: ядам хуруу 薬指 гэсэн ханз эм 薬 ба хуруу 指 гэсэн ханзнаас бүрдэх бөгөөд яагаад ядам хуруу гэсэн утга авсныг тайлбарласныг номоос үзээрэй.
Ханзны салаа утгын тайлбар: ихэнх ном сурах бичигт ханзны салаа утгуудыг яаж үүсэж байгааг тайлбарлаагүй байдаг.
Нэг жишээ гэвэл “дотор 奥” гэх ханз яагаад “эхнэр” гэсэн давхар утгатай болдгийг монгол хэл дээрх ямар ч сурах бичигт заадаггүй. Харин энэ номд заасан байгаа.
Үндсэн утга. Үндсэн утга нь аль болох эхэнд, ТОМООР бичигдсэн. Зарим ханз салаалсан олон утгатай байдаг. Салаа утгуудыг нь жижгээр бичсэн. Ханзны олон утгыг мартлаа гэхэд үндсэн утгаа санах хэрэгтэй.
Ханзны зурлагын дараалал. Зурлагын дарааллаар нь бие даан тусдаа дэвтэр дээр давтан бичиж болно. Монголоор хайх жагсаалт: та тус номыг судалж байхдаа “хүчтэй” 強 гэсэн ханзыг суравч маргааш нь “хүчтэй” гэсэн утгыг нь санаад, харин дүрсийг нь мартсан бол номон дотроосоо бүх хуудсыг нь эргүүлэн байж олоход хэцүү. Тэгвэл номын арын хэсэг дэх монгол жагсаалтаас хайхад “хүчтэй 強” ханз энэ номын 95 дугаарт байгааг олж болно. Ингэж номноос хэрэгтэй хэсгээ олох нь маш их ЦАГ ХЭМНЭДЭГ.
Жишээлбэл суралцагч Англи-Монгол толь авснаа удахгүй монголоор нь хайхын тулд Монгол-Англи толь авах шаардлагатай болдог. Тэгвэл энэ номд монголоор нь урвуу хайх жагсаалт оруулсан.
Энэхүү ном нь Ханзыг хиаруул N5 номын үргэлжлэл бөгөөд таныг Ханзыг хиаруул N5 -оос өмнөх 200 ханзыг судалж мэдчихсэн байгаа гэж тооцсон болно.
Хэмжээ А5, хуудас 139.
Фэйсбүүк хуудас: япон ханз хялбар сурах
Reviews
There are no reviews yet.