Ханзыг хиаруул N5 өргөн хэрэглээний 200 ханз япон хэл
₮7.00
Япон хэл бие даан сурах, ханзыг хялбар аргаар суръя гэвэл хүчээр олон дахин хуулж бичих биш, харин ойлгож бичих хэрэгтэй. Тэгвэл ханзыг түлхүүр үсгээр нь задлан учрыг нь тайлбарлан бичсэн энэ ном таны ханз цээжлэх сурах явцыг маш амархан болгоно.
Танилцуулга
Япон хэлийг анхлан болон бие даан сурагсдад зориулан япон хэлний хамгийн өргөн хэрэглэгддэг (N5 түвшний) 200 гаруй ханзыг
• түлхүүр үсгийн системчилсэн задаргаатай,• ойлгож цээжлэхэд амархан зураг,• үсгийг бичих зурлагын дараалал,• гарвалзүйн тайлбар, дуудлага• ханзны жишээтэйгээр нэгтгэсэн ХАНЗЫГ ХИАРУУЛ N5 түвшний ном. Энэ номын ялгарах онцлог:
Япон хэлний түвшин тогтоох N5 түвшний шалгалтанд 80 эсвэл 104 ханз цээжлэхэд хангалттай гэж зарим нь заадаг. Гэхдээ тухайн ханз үсэг орсон хийлэмж буюу давхар ханзтай жишээ үгүүд дотор N4, N3 гэх мэт түвшний ханз ирсэн байдаг. Иймд энэ номд 200 илүү ханз багтаасан. N5 түвшний 200 ханзыг ингэж хялбар, зурагтай тайлбарласан ном одоогоор монгол хэл дээр байхгүй.
Зарим нийлэмж ханзны тайлбар: хоёр гурван ханзнаас бүрдсэн нийлэмж ханзны утга яаж үүсэж байгааг тайлбарласан.Жишээлбэл: түм 万, жил 年, хулсан бийр 筆 гэсэн гурван тусдаа ханз нийлээд түмэн жилт хулсан бийр буюу дахин дахин цэнэглэж хичнээн ч удаан хэрэглэж болох бийр бол ҮЗЭГ 万年筆 гэсэн утгатай” гэх мэтээр тайлбарласан учир уншигчдад илүү ойлгомжтой.
Ханзны салаа утгын тайлбар: ихэнх ном сурах бичигт ханзны салаа утгуудыг яаж үүсэж байгааг тайлбарлаагүй байдаг. Жишээлбэл хөл 足 гэсэн ханзыг зарим номд зөвхөн “хөл”, зарим номд “хангалттай, нэмэх” гэсэн давхар утгатай нь хамт бичдэг. Гэхдээ “хөл” 足 ЯАГААД “хангалттай, нэмэх” гэдэг тэс өөр давхар утга авдгийг тайлбарладаггүй. Тэгвэл энэ номд “хол явж хөл хүрсэн газар гэдгээс хүрэлцэх, хүрэлцээтэй, хангалттай, хүрэлцүүлэн нэмэх” гэсэн давхар утга үүсэж байгааг тайлбарлаж өгсөн. Бас нэг жишээ гэвэл “үд 午” гэх ханз яагаад “морь жил” гэсэн давхар утгатай болдгийг монгол хэл дээрх ямар ч сурах бичигт заадаггүй.
Үндсэн утга. Үндсэн утга нь аль болох эхэнд, ТОМООР бичигдсэн. Зарим ханз салаалсан олон утгатай байдаг. Салаа утгуудыг нь жижгээр бичсэн. Ханзны олон утгыг мартлаа гэхэд үндсэн утгаа санах хэрэгтэй.
Ханзны зурлагын дараалал. Зурлагын дарааллаар нь бие даан тусдаа дэвтэр дээр давтан бичиж болно.
6️⃣ Монголоор хайх жагсаалт: та тус номыг судалж байхдаа “баруун” 右 гэсэн ханзыг суравч маргааш нь “баруун” гэсэн утгыг нь санаад, харин дүрсийг нь мартсан бол номон дотроосоо бүх хуудсыг нь эргүүлэн байж олоход хэцүү.
Тэгвэл номын арын хэсэг дэх монгол жагсаалтаас хайхад “баруун 右” ханз энэ номын 189 дугаарт байгааг олж болно. Ингэж номноос хэрэгтэй хэсгээ олох нь маш их ЦАГ ХЭМНЭДЭГ.Жишээлбэл суралцагч Англи-Монгол толь авснаа удахгүй монголоор нь хайхын тулд Монгол-Англи толь авах шаардлагатай болдог. Тэгвэл энэ номд монголоор нь урвуу хайх жагсаалт оруулсан.
Энэхүү ном нь N5-N1 түвшний бүх ханз багтаасан, олон хүний шимтэн судалдаг, манай 2020 онд хэвлэгдсэн “Япон ханз хялбар сурах нь I” гэсэн номын үргэлжлэл юм.Хэмжээ А5, хуудас 140.
Фэйсбүүк хуудас: япон ханз хялбар сурах
Reviews
There are no reviews yet.