Тэгвэл…
艨
байлдааны усан онгоц гэсэн энэ ханзыг яаж ойлгох вэ. Ийм сарвайсан зураасуудыг байлдааны усан онгоц гэж хүн яасан гэж тархиа уран байж цээжлэх, ямар албатай гэж аргаа барж суух ёстой юм бэ? Учрыг нь ойлговол харин байдал өөр болно. Тэгвэл задаргаа нь ийм:
Зүүн талд нь завь
舟
гэсэн дүрс байгаа юм. Завийг дээрээс нь харуулсан дүрс. Хөндлөн 2 зураас нь 2 тийш унжсан сэлүүр.
Баруун талд нь Монгол, харанхуй
蒙
гэсэн дүрс байна. Энэ нь өвсөн дунд таган доорх урхинд унасан гахай гэсэн дүрс.
Дээрх 2 дүрс нийлээд завь 舟 +Монгол, харанхуй 蒙 = монгол завь бол байлдааны усан онгоц гэж тогтоож болно. Хятадын түүхэнд байгаагүй том хэмжээний усан флотыг Хувилай хаан байгуулаад Япон руу дайру байлаа. Тэгэхээр магадгүй тэр үед үүссэн ханз байж болох. Нөгөө талаар харанхуй бараан өнгийн завь бол байлдааны онгоц гэж ч болно. Гэхдээ эхнийх нь түүхийн хувьд илүү үнэн байх.
Энэ номын фэйсбүүк хуудсаас дэлгэрэнгүй харж, коммэнт дээр утсаа өгч захиалж, УБ хот дотор үнэгүй хүргүүлж ч болно:
Энэ ном 8 бүлэгтэй. Гол бүлэг болох Ханзны тайлбар нь 72 дэд бүлэгтэй.
Арын хэсэгт зурлагаар, дуудлагаар, монгол утгаар хайх жагсаалт, хавсралт бүлгүүд орсон.
Өргөн хэрэглээний ханзууд орсон.
- жоёо 2136 ханз
- JLPT шалгалтын N5-N1 бүх 2220 ханз ( JLPT аль түвшнийх гэдэг нь ханз бүрийн хажууд тэмдэглэгдсэн)
- Нийт ханзны тоо 2701
- 684 хуудас
Энэ номын нэг давуу тал нь монгол утгаар ханзыг хайх жагсаалт юм. Ингэж хайхад төстэй утгатай олон ханзуудыг харах, ялгах боломжтой болно. Япон ханз-монгол толь гэсэн байдлаар, монгол-япон ханз толь гэсэн байдлаар ч хэрэглэж болох нь энэ номын нэг онцлог.
Мөн өөр аль ч номд байдаггүй цаг тооны ханзууд гэсэн нэгэн бяцхан бүлэг эцэст нь багтсан. Эдгээр нь ихээхэн будилаан тарьж олон утга үүсгэдэг хэсэг ханз. Зүг чиг, бас өдрийн хэдэн цаг, ямар жил зэргийг заадаг, яагаад ийм олон утгатай байдаг юм бол гэж үнэхээр төөрөлдмөөр ханзууд юм.
Хэт нүсэр байхгүйн тулд цүнхэнд авч явахад амар А5 хэмжээтэй хэвлэгдсэн.
Япон ханз нь хятадын уламжлалт ханз учир хятад хэл сурагсдад ч хэрэгтэй. Уламжлалт ханз Хонгконг, Тайваньд хэрэглэгддэг.
Хүргэлт:
Хүргэлт хотын төв хэсэгт үнэгүй.
Хотын зах хэсэгт буюу Нисэх, Яармаг, долоон буудлаас хойш хэсэг, Богд уул, Толгойт, Шар хад гэх мэт хэсэгт номыг захиалагч нь хүргэгчид 3000 төг нэмж төлнө.
Захиалсан ном УБ дотор 1-2 хоног дотор хүргэгдэнэ
Reviews
There are no reviews yet.